Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2024-03-25
Цахим паспорт ашиглан штамп даруулахгүйгээр нэвтрэх боломжтой болжээ

“Боомтын сэргэлт” үндэсний форум өнөөдөр “Боомтыг сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлгээр МҮХАҮТ-д эхэллээ. Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нээж үг хэлэв.

Тэрбээр, Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”-тийн хүрээнд Монгол Улс баруун, зүүн, төвийн гэсэн  гурван чиглэлээр босоо тэнхлэгийн логистик, тээврийн коридорыг бий болгож, эндээ боомтуудыг багтаан уялдуулан хөгжүүлэхэд онцгой анхаарч байгааг онцлов.

Төр төр, засгийн зүгээс хөрөнгө оруулж боомтын цогцолборыг өргөжүүлэхээс гадна хувийн хэвшлийнхнийг мөн хөрөнгө оруулахыг урьж, уриалж, хувийн хэвшлийн оролцоотойгоор концессын гэрээний дагуу боомтууд руу авто болон төмөр зам мөн тавьж байна. Төмөр замын терминаль, боомтуудын дэргэдэх нүүрсний ордууд дээр автомат удирдлагатай тавцант тээврийн зэрэг олон төрлийн зам ашиглалтад орж буйг дурдлаа.

Өнөөдрийн байдлаар хилийн 22 боомтоос 8 дээр нь бүтээн байгуулалт хийснээс 3 боомтынх бүрэн дуусаж, 2 боомтынхыг энэ оны эхний хагаст дуусгахаар ажиллаж байна. Харин 2024 онд нэмж 3 боомтын цогцолборыг өргөтгөхөөр бүтээн байгуулалт эхэлсэн. Ингэснээр Монгол Улсын гадаад худалдаа, валютын орлого нэмэгдэж, эдийн засагт гол хөдөлгөгч хүч болох боомтуудын сэргэлт алхам алхамаар урагшилж байна.

Боомтуудыг цахимжуулах чиглэлээр гаалийн байгууллагын шугамаар, хилийн худалдааг хөнгөвчлөх Боомтууд дээр ухаалаг гарцуудыг суурилуулж байна. Ачаа тээврийн гарцаас гадна, зорчигч тээврийн хувьд ч, цахим паспорт ашиглан штамп даруулахгүйгээр нэвтрэх боломжтой болжээ. Хилээр нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүний бүртгэл болон гарч буй эсэхийг интернэтээр бүрэн хянах боломжийг бүрдүүлжээ.

Хилийн томоохон боомтуудыг хөрш БНХАУ, бусад улс оронд “Боомт хот” гэдгээр цогцоор авч үзэн хөгжүүлж буй зарчмаар, цаашид боомтуудаа өргөжүүлэхийн тулд Боомтын тухай хууль болон бусад хууль эрх зүйг шинэчлэхээр ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ