Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2024-03-27
Хоршоолж ажилладаг малчдад урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судалж байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах талаар банкны салбар, даатгалынхан, хоршооллын холбооны төлөөлөлтэй албан уулзалт хийжээ.

"Засгийн газраас хагас эрчимжсэн мал аж ахуйгаар дамжуулан чинээлэг малчидтай “Шинэ хөдөө”-гийн загварыг бий болгохоор зорьж байна.

Цас зуд, уур амьсгалын өөрчлөлтөд "бүдрэхээргүй" мал аж ахуйг хөгжүүлэх нь чухал болжээ. Тиймээс хоршооллын хэлбэрээр ажиллаж буй малчдад урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох боломжийн талаар судалж байна.

Банкны салбарын зүгээс одоо олгож байгаа малчны зээл хамгийн өндөр төлөлттэйд багтдаг ба хууль эрх зүйн орчныг ойлгомжтой, оновчтой болговол хоршоонд зээл олгох нь сайн хувилбар гэж ярилаа.

Даатгалын салбарынхны зүгээс эрсдэлийг яаж үүрэх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатайг хэлж байна. Засгийн газраас гаргасан тус загварт Зээлийн батлан даалтын сангаар батлан дааж байгаа уг зээлийг хувийн даатгалын байгууллагаар даатгуулах нь чухал байгаа талаар саналаа хуваалцлаа.

Мөн төр зээл олгох, зээлийн батлан даалтын сангаар батлан даалгахаас цааших үйл ажиллагаанд оролцохгүй. Цаашид зөвхөн арилжааны банк, даатгалын компани, хоршоолол, малчид үйл ажиллагаагаа хариуцаад явах нөхцөл боломжийг бий болгохоор загварчилсныг үр дүнтэй гэж үзэж байна.

Хоршооллын хувьд гишүүн бүр тэгш эрхтэй, харилцан ижил байдлаар үр ашгаа хүртдэг байхад анхаарч ажиллах нь чухал талаар байр сууриа илэрхийллээ.

Тиймээс малчдыг сургалт, мэдээллээр хангах асуудлыг хөндөж байна.

Мөн малчид хамтран ажиллах, хоршоолох, бүлэг болоход эдийн засгийн хөшүүрэг тун чухал байдаг талаар ярилаа" гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ