Даланзадгад сумын хэмжээнд 2-р ээлжийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүллээ
Цаг агаарын аюултай үзэгдэл болж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 2-р ээлжийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх Аймгийн Онцгой комиссын шийдвэр гарлаа.
Сумдын хувьд нөхцөл байдалдаа тохируулан шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сумдын онцгой комисст үүрэг болгожээ.
Аюулт үзэгдэл өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлалаа.
Бусад мэдээ
Цогт-Овоо сумын “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэж сурагчдын дунд арга хэмжээ зохион байгуулав
Мэдээ

"Өлгий бороо" экпедицийн 2025 оны анхны үйл ажиллагаа амжилттай болов
Мэдээ

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
Мэдээ

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.