Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнөөдөр (2023.04.10) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр тус үйлдвэрийн захиралаар томилогдсноос 2022 онд 405 мянган тонн цемент үйлдвэрлэж, анх удаа 100 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлснээ онцлов. Харин түүнийг тойрсон асуудал, аудитын дүгнэлттэй холбогдуулан “Үндэсний аудитын газрын дүгнэлтийн заримтай нь санал нийлэхгүй байгаа учир тус газрын дарга Д.Занданбатын эсрэг шүүхэд гомдол гаргана” гэдгээ мэдэгдсэн.
Л.Наранбаатар “Бумбын тахилгад 183 сая төгрөг зарцуулсан гэж буруу ташаа мэдээлэл явж байна билээ. Аудитын тайлангаар, 5.9 төгрөг байгаа юм. Гэхдээ захирал миний бие очиж чадаагүй. Архи согтууруулах ундааны хувьд 60 мянган төгрөгт шар айраг авч уусан асуудал байсан. Гэхдээ хэн авч уусан нь мэдэгдээгүй. Шар айраг уусан мөнгийг нь төлүүлсэн" гэв.