Ой, дөрвөн сартай охины амь насыг аварсан эмч нарт талархал илэрхийлэв
Гуравдугаар сарын 16-ны өглөө 08 цаг 04 минутад Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ой, дөрвөн сартай хүүхэд зүрх зогссон, хүнд зэргийн осголтын байдалтай иржээ.
Хоёр цаг гаруй хугацаанд зүрх зогссон хүүхдэд тухайн үед ээлжинд гарч байсан эмч, сувилагч нар яаралтай эмчилгээ хийж амь насыг нь аварсан. Өмнө нь энэ төрлийн тохиолдол гарч байгаагүй гэдгийг эмч нар хэлсэн юм.
Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэсэн нийт эмч нарт Олон улсын эмч нарыг баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
Мөн цаашид нэгдсэн эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг шийдэх, эмч, сувилагч, асрагч нарыг гадаадад сургах хүрээнд тодорхой ажил зохион байгуулна гэдгийг хэлсэн юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.