Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-04-01
Г.Наранцэцэг Их дуулгаас долоо дахь медалиа хүртлээ

Турк улсын Анталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн болж байна.

Тус тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдөж байгаа юм. 

Тэмцээнд манай улсаас нийт 20 (эрэгтэй ес, эмэгтэй 11) жүдоч хүч үзэж буйгаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын тамирчин Г.Наранцэцэг Бразилын бөхийг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Их дуулга тэмцээний долоо дахь медалиа гардаж байгаа ба Антальягийн Их дуулгын гурав дахь (2022 онд алт, 2023, 2024 онд хүрэл) медалиа хүртэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ