Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба ихэнх гол мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байна.
Цаашид урин дулаан цаг ирж буйтай холбогдон гол мөрний мөс улам хэврэгшиж, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд байж чадахгүй учир ард иргэд сонор сэрэмжтэй байж мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.