Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2024-04-02
Сургууль, цэцэрлэг орчмын 15 байршилд лед гэрлэн гарц суурилууллаа

Тээврийн цагдаагийн албаны тайлан мэдээллээс харахад хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацаа нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үед байдаг байна.

Иймээс сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НЗДТГ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран төвийн 6 дүүргийн ерөнхий боловсролын 135 сургуулийн 143 байршилд явган хүний гарцад лед проектор суурилуулахаар төлөвлөн, ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 14 сургуулийн 15 байршилд зохицуулдаггүй явган хүний гарцад лед проектор гэрэл суурилууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн долоон байршилд буюу 20, 38, 47, 118, 141, “Сэтгэмж” сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 57, 138, 139, 140 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн 44 дүгээр цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль орчимд лед гэрлэн гарц суурилуулсан юм.

Мөн Чингэлтэй дүүргийн 37, 24 дүгээр сургуулийн 2 байршилд явган хүний гарцад лед проектор гэрэл суурилуулах ажил үргэлжилж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ