Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-04-02
Зудын эрсдэл буурч, шар усны үер нэмэгдэв

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өгөв.

Түүний мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ хэсэгт цасны зузаан долоон см орчим байгаа нь зудын эрсдэлийг бууруулж харин шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулав.

Нийт 21 аймагт жирэмсэн эх 2556, 0-5 насны хүүхэд 29 мянга, өндөр настан 28 мянга, хөгжлийн бэрхшээлтэй болон архаг суурь өвчтэй 31 мянга орчим малчин иргэн байгаа талаарх судалгаа бий. Тиймээс малчин өрхийн гишүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх резидент эмч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж байна.

Мөн энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат шар усны үерийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Тэрбээр нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх, газрын зөвшөөрөлгүй буусан 388 өрх байна. Эдгээр айлуудад нүүх шаардлага хүргүүлсэн гэв. Түүнчлэн иргэд шар усны үерийн хор уршгийн талаар ойлголттой байж, эрүүл мэнд эд хөрөнгөө хамгаалахын тулд хариуцлагатай байх шаардлагатайг онцлов. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ