Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-04-02
Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд энэ сарын 1-4-нд болж байна.

15 дахь удаагийн тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12 баг, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 12 баг өрсөлдөж байна.

Тэмцээнд аварга О.Хангай, арслан Э.Оюунболд, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, харцага Ш.Пүрэвгарьд, Х.Гантулга, Г.Бадрах зэрэг өндөр цолтой бөхчүүд оролцож байна.

Энэ тэмцээн анх 2003 онд болоход дархан аварга Г.Өсөхбаяр ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол сүүлд 2019 онд болоход улсын гарди Ж.Бат-Эрдэнэ ахлагчтай Говь-Алтай аймгийн баг түрүүлж байжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ