Сэлбэ голын эх мөсөн бүрхүүлтэй, цас хайлмагтсан байна
Сэлбэ голын эх буюу Санзай харуулаар мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээр цастай, цас хайлмагтсан байдалтай байна.
Сав газрын эхэнд цас ахиу, жалга, сайраар хунгарласан хэвээр байна. Сэлбэ голын адгаар буюу ус судлалын Дамбадаржаа харуулаар сав газрын цас болон гулдрилын мөсний хайлалтаас үүдэлтэй шар усны үер ажиглагдаж эхэллээ.
Сэлбэ-Дамбадаржаа харуул дээр усны түвшин 138 см буюу үерийн түвшинд хүрсэн байдалтай байна. Голын урсгалын хурд 0.70-1.5 м/сек хооронд хэлбэлзэж байна. Үүний зэрэгцээ харуул орчмоор үлдэгдэл мөс, ёроолын мөс зэрэг үзэгдэлтэй байна.
Иймд Сэлбэ голын дагуу ялангуяа голын татамын айл өрх, ард иргэдийг шар усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.