Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2024-04-05
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлж Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушэн нар гарын үсэг зурлаа.

Тус хэлэлцээр байгуулагдсанаар 10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг барих, бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ