Улсын их хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид “горилогчид” албан тушаалаараа дамжуулан, улсын хэмжээний уулзалт зөвлөгөөнийг тойрогтоо хийж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” өөрийн нэр дэвшихээр санаархаж байгаа Орхон аймгийн Уурхайчин соёлын төвд 2024 оны 04 дүгээр сарын 05-нд зохион байгуулав.
Тус зөвлөгөөнд Төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, барилгачид, инженер, техникийн ажилтнууд, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болох нийт 400 гаруй хүн оролцсон байна.
Энэ мэтчилэн Улсын их хурлын гишүүд нэгдсэн хуралдаандаа оролцохгүй, тойргоо эргэж, үзэгдэж харагдах нь олширч, сонгогчиддоо хайр зарлаад байна.
УИХ-ын гишүүдээ хуралдаа оролцохыг гуйдаг, урьдаг ангийн дарга Г.Занданшатар “гишүүдийн ирцийг нийтэд зарлана” гэдгээ танхимын индэрээс өнгөрсөн баасан зарлаад амжсан.