Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2024-04-08
“Боршоо” боомтын өргөтгөл ашиглалтад орлоо

Увс аймаг дахь "Боршоо" боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, ашиглалтад орлоо.
Ингэснээр "Боршоо" боомтын зорчигч, суудлын автомашин, ачааны автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдэж байна.
Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэх юм.
Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэгдүгээрт хилийн боомт, тээвэр логистикийн асуудлыг эрэмбэлж, Боомтын сэргэлтийн хүрээнд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд өрнүүлж байна.
Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ