Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-04-09
Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

Дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи дөрөвдүгээр сарын 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, дөрөвдүгээр сарын 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, дөрөвдүгээр сарын 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ