Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-04-09
Хачигт хазуулахаас болгоомжил

Хачгийн идэвхжлийн үед иргэд та бүхэн хачигт хазуулахаас сэргийлээрэй.

Ялангуяа бага насны хүүхдийн биеийг эцэг эх, асран хамгаалагч нар 3-4 цаг тутамд шалгаж хэвшээрэй.

Дараах сэрэмжлүүлгийг дагана уу.

-Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхжлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх,

-Халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх,

-Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх

-Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж, хачгийг зайлуулах,

-Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх,

-Малын үс ноос, ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед хачигт хазуулахаас сэргийлэх, малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх

-Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх,

-Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-өөс зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ