Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-04-10
Эрдэнэ суманд "Төвийн хөгжил-Инженерийн дэд бүтцийн хангамж" төсөл хэрэгжүүлжээ

Улсын Их хурлын Байгал орчин хүнс хөдөө аж ахуй байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар  Төв аймгийн Эрдэнэ суманд ажилласан байна.

БОХХААБХ-ны дарга Ж.Батжаргал УИХ-аас баталсан хууль тогтоомж, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого хөтөлбөр, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажлын тайлангаа танилцуулан, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.

Өнгөрсөн хугацаанд аймаг Төв аймаг, сумын удирдлагууд төрийн албан хаагчидтай хамтран Эрдэнэ сумын хөгжлийг дэмжих, иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.  Тодруулбал:

  • Эрүүл мэндийн төвийн 15 ортой шинэ барилга
  • Сумын төвийн хөгжил-Инженерийн дэд бүтцийн хангамж төсөл
  • Сумын төвийн 3.2 км автозамын барилга
  • Сумын онцгой комисст туулах чадвар сайтай автомашин
  • "Багш бүрд компьютер" хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын байгууллагын багш нарт зөөврийн компьютер нийлүүлсэн бол

2024 онд:

  • Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын салбарыг хөгжлийг дэмжих төслийг хэрэгжүүлэн сумын эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, соёлын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах
  • "Шинэ хөдөө-Төв аймаг" төслийн хүрээнд хонины ноос хяргагч иж бүрэн төхөөрөмж
  • Чулуут 2-р багийн төвийг үүрэн холбооны сүлжээнд холбох ажлуудыг хийхээр ажиллаж байна.
  •  
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ