Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-04-11
Вирусын гаралтай менингит халдвар гэж юуг хэлэх вэ

Вирусээр үүсгэгддэг менингит нь хамгийн түгээмэл төрөл юм. Ямар ч төрлийн менингит ноцтой байж болох тул менингитийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Зөвхөн эмч хүн менингиттэй эсэх, түүний шалтгаан юу вэ, хамгийн сайн эмчилгээ юу вэ гэдгийг тогтооно. 1 сараас доош насны хүүхэд, дархлаа султай хүмүүс вируст менингитээр хүндээр өвчилдөг.

Энэ халдвараар та өвчилсөн үед доорх шинж тэмдгүүд илэрнэ.

• Халуурах

• Толгой өвдөх

• Хүзүүгээр хөших

• Фотофоби (нүд гэрэлд илүү мэдрэмтгий байх)

• Нойрмоглох эсвэл нойрноос сэрэхэд хүндрэлтэй байх

• Дотор муухайрах

• Цочромтгой байдал

• Бөөлжих

• Хоолны дуршилгүй болох

• Унтаарах (эрч хүч дутагдах)

• Вируст менингит хөнгөн туссан ихэнх хүмүүс 7-10 хоногийн дотор биеийн байдал сайжирдаг.

Хэрэв танд болон таны эргэн тойрны хүмүүс, хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ