Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2023-04-12
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй түймэр гарах эрсдэлтэй байна
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүс нутаг Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баруун Баянгийн Онгоцотын ар гэх газарт 2023.03.31-нд гарсан галыг унтрааж цурамдсан байсан нь дахин уугиж байна гэсэн мэдээллийн дагуу 04 дүгээр сарын 11-ний өдөр Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргааны албан хаагчид газар дээр нь ажиллалаа.
 
Хуучин өвөлжөө шатсан цурамд өтөг бууц доогуураа шатаж, цогтой, уугьж байсныг шалгаж бүрэн унтраав. Энэ мэтчилэн Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд цурмаас гал дахин дэгдэх, анхаарал болгоомжгүйгээс гал алдах эрсдэл хуурайшилт ихтэй нөхцөлд өндөр байна.
 
Иймд тус цогцолбор газрын бүс нутагт нутагт аялж, зугаалж, зорчиж явахдаа халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг хатуу анхааруулж байна.
 
Эх сурвалж: БОАЖЯ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ