Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-04-16
Хүүхэд 30 минут гар утас үзсэн бол өөр дэлгэц харуулах хэрэггүй

Бага насны хүүхдэд зурагт, компьютер, таблет, гар утас зэргийг 30 минутаас илүү үзүүлэхгүй байхыг хичээгээрэй. 

Хүүхдэдээ үзүүлж байгаа дэлгэц тань хамгаалалттай байхаас гадна үзэж байгаа мэдээлэл, тоглоом зэрэгт хяналт тавьж, хэт ойроос болон харанхуй нөхцөлд үзүүлэхгүй байхыг эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөж байна. 

3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут дэлгэц үзэж болно. Дэлгэц гэдэгт компьютер, гар утас, таблет, зурагт бүгд орно.

Хүүхдэд 30 минут гар утас үзүүлсэн бол өөр дэлгэц битгий үзүүлээрэй. Эсвэл ганцхан зурагтаар нь өөрийнх насанд нь тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзүүлж болно. 

Харин 6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг тул энэ хугацаагаа өдөрт хоёр, гурав хувааж ашиглаарай. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ