Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-04-16
Халуунд машиныхаа цонхыг онгойлгож 2 минут болсны дараа кондишноо асааж хэвшээрэй

Машиныхаа цонхыг хаагаад сүүдэрт зогсоол дээр тавихад ойролцоогоор 400-800 мг бензол хуримтлуулна.

Хэрэв 16 хэмээс дээш нарны хурц туяанд зогсоол дээр тавих юм бол бензолын түвшин 2000-4000 мг болтлоо өсөх буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин ихэсдэг гэсэн үг юм.

Хүмүүс машины цонх хаалттай үед дотор нь орж суухдаа их хэмжээний бензолоор амьсгалдаг. Бензол бол бөөр, яс болон элгэнд сөргөөр нөлөөлдөг хортой бодис юм.

Хамгийн онцгүй нь энэ бодисоос салахад тийм ч амар биш. Машиндаа орж суугаад агааржуулагчаа ажиллуулахаас өмнө цонхоо нээж, 2 минут байлгах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Судалгаанаас харахад, агааржуулагчийг ажиллуулахын өмнө агаарын солбилцол хийх нь машинд хуримтлагдсан бензолтой агаарыг гадагшлуулах ач тустай. Бензол бол хорт хавдар үүсгэгч бодис юм. Тиймээс машиндаа суумагцаа агааржуулагчаа ажиллуулалгүй, эхлээд цонхоо онгойлгож, агаар оруулах хэрэгтэй.

Машиныг асаамагцаа агааржуулагчийг ажиллуулж болохгүй. Дээр дурдсанчлан та эхлээд цонхоо онгойлгож, хэдэн минут байлгасны дараа агааржуулагчийг ажиллуулж болно. Ингэснээр машинд үүссэн хорт хавдар үүсгэгч карциноген төрлийн тухайлбал, бензол мэтийн бодисууд гадагшилна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ