Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-04-17
Дорнод аймагт 2024 онд улсын чанартай таван тэмцээн болно

Дорнод аймагт 504 хүний суудалтай, заалны спортын төрлүүд, фитнес, бокс, бөхийн бэлтгэлийн заал, усан басейн бүхий Спорт цогцолборыг 2021 оны есдүгээр сараас эхлэн барьж эхэлсэн байна.

Усан басейн болон агааржуулалтын тоног төхөөрөмжийг угсарч дуусвал улсын комисст хүлээлгэн өгөх аж. 

Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон 2024 оныг Бүсийн спортын хөгжлийг дэмжих жил болгон зарлах хүрээнд Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан таван улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулахаар болжээ. 

Тухайлбал, волейболын өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн болсон бол шатар, үндэсний сур, ширээний теннис, хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн, боксын олон улсын тэмцээн зохион байгуулна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ