Цистит бол нянгийн гаралтай, шээс дамжуулах замын үрэвсэл
Цистит нь нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл юм. Уг үрэвсэл ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог байна.
Шинж тэмдэг:
- Шээс ойр ойрxон xүрч бага гараx
- Xэвлийн доод xэсэг, давсаг орчим болон шээсний сүвээр шарxирч өвдөx
- Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж xий дүлүүлэx
- Шээс эвгүй үнэртэй булингартай цустай гарах
- Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx
- Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx
Шалтгаан:
Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий. Үүнд:
- Цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй БЗХӨ
- Хүний өөрийн бактери, далд өвчин үүсгэгчид
- Хорхойтсон шүд
- Бөөрний архаг үрэвсэл
- Гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Үтрээ болон гэдэсний бактергүйжил
- Хурц хоол, гэмтэл
- Бэлэг эрхтний ариун цэврийг сахихгүй байх
- Дархлаа сулрах, суугаа ажил, удамшлын өвчин г.м.
Урьдчилан сэргийлэx:
- Доороосоо даарахгүй байх
- Бэлгийн xарьцааны дараа шээж байx
- Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
- Шээсээ албадан удаан бариxгүйгээр xүрсэн үед нь шээж байx
- Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
- Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx
- Цангис жимсний /кранберри/ шүүс ууж байх.
- Хэрэв циститийн шинж тэмдэг илэрч эхэлбэл шингэн зүйл ихээр уух. Энэ нь нянг шээсээр дамжуулан гадагшлуулах болно.
- Цангис, аньс жимсний шүүс уух. Болж өгвөл байгалийн шууд жимсээр нь чихэргүй шүүс хийж уух. Үүнээс маш их С аминдэм авна. Нянгийн өсөлтийг багасгана.
- Давсаг юм уу хоёр хөлийнхөө завсар халуун бүлээн жин тавих. Энэ нь өвдөлтийг намдаана.
- Хэрвээ антибиотик хэрэглэж байгаа бол эмээ заавал дуустал уух. Олон удаагийн давталттай үед бага тунгаар антибиотикийг 6 сар хүртэл ууж байж үрэвсэл бүр мөсөн намдана.
- Унтаж амрах. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болдог. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрдэг.
- Халуун усан банн. Энэ нь жин тавихтай төстэй. Бие амарч өвдөлт намдана.
- Шээс хүрэх бүрт шээж байх.
Жич: Дээрх зөвлөгөөнд байгаа аль нэг зүйлээс харшилтай, эсвэл хэт мэдрэг бол хэрэглэж болохгүйг анхаараарай.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.