Харшил гэдэг нь хэт мэдрэгшлийн 1-р урвалаар өрнөдөг дархлааны эмгэг хариу урвал юм. Харшил төрүүлэгч төрөл бүрийн бодис хүний биед орж ирснээр дархлалын тогтолцоо хэт эмгэгээр ажиллаж:
- Хамар битүүрэх
- Нүд улайх
- Арьсан дээр харшлын тууралтууд гарах
- Гуурсан хоолойн багтраа зэрэг эмнэлзүйн илрэлээр илэрдэг бүлэг эмгэгийг харшил гэдэг.
Харшлын тархалтыг 2015 онд АНУ-д тодорхойлоход нийт хүн амын 10-30 хувь нь харшлын шалтгаант салстын үрэвсэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд Европ тивийн хүн амын дунд 2025 он гэхэд нийт хүн амын 50 хувь буюу 2 хүн тутмын нэг нь харшлын эмгэгтэй болно гэсэн тооцооллыг ДЭМБ-аас хийсэн байдаг.
Харшлын шалтгаант нүдний салстын үрэвсэл гэж юу вэ
Нүд гэдэг нь мэдрэхүйн хамгийн чухал эрхтэн бөгөөд гадаад орчинтой шууд харьцдаг учраас агаар дахь аллергин бодисууд буюу харшил төрүүлэгч төрөл бүрийн хими, физикийн бодис, тоос тоосонцор, амьтны хучуур эд төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон хүчин зүйлүүд нүдний салст бүрхэвч дээр ирж суусантай холбоотойгоор хэсэг газарт харшлын урвалыг өдөөж өгдөг. Ингэж харшлын урвал өдөөгдсөнөөр эмнэлзүйн илрэлийн хувьд:
- Нүд улайх
- Торох
- Нүднээс нулимс гоожих
- Нүд загатнах зэрэг олон төрлийн эмнэлзүйн шинж тэмдэг зэрэг илэрдэг.
Илрэх шинж тэмдэг
Таны нүдэнд тогтмол тоос шороо орсон мэт аргаж, торж тухгүй мэдрэмж төрүүлж байвал энэ нь харшил байх бүрэн магадлалтай.
- Загатнах
- Улайх
- Хорсох
- Аргах
- Нулимс гоожих зэрэг түгээмэл шинж тэмдгүүд илэрдгээс гадна хамрын харшилтай холбоотой найтаах, хамар битүүрэх шинж тэмдгүүд илэрдэг.
Нүдний харшлыг хэрхэн эмчлэх вэ
Нүдний харшлын үндсэн эмчилгээ бол харшил төрүүлэгч бодисоос хол байх юм. Мэргэжлийн эмч төлөөлөгч нарын зөвлөснөөр:
- Ямар бодисоос харшил, мэдрэгшил үүсдэгийг зайлшгүй тодорхойлж төрөл бүрийн тест болон цусны шинжилгээ өгөх
- Нүдний харшлын үед илэрч буй нүд улайх, загатнах зэрэг эмнэлзүйн шинж тэмдгийг дарахын тулд нүдний эмчийн хяналт дор гармоны найрлагатай нүдний дусаалгыг хэрэглэх
- Нүдийг гадаад орчны таагүй байдлаас хамгаалах буюу нүд хамгаалах нарны шил, саравчтай малгайг түлхүү хэрэглэж, нүдний харшил эд хөдөлсөн байгаа үед хүйтэн жин тавих мөн нүдийг байнгын чийгшүүлэх буюу ариун хиймэл нулимсыг хэрэглэхийг зөвлөдөг байна.
Ариун хиймэл нулимс хэрэглэснээр нүдний салст дээр тогтсон аллергин бодис буюу харшил үүсгэгч бодисуудыг тодорхой хэмжээнд шингэлж өгсөнөөр харшил үүсгэх чадамжийг бууруулж нүдний харшил үүсгэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийг бууруулдаг болохыг Америкийн Нүд Судлалын Холбоо-оос мэдээллэсэн байдаг.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нүдний харшил үүсгэгч нь усаар дамжин газрын хөрсөнд нэвчин ордог бөгөөд хуурай цаг уур бий болсон нөхцөлд агаарт дэгдэж, нүдний харшлыг бий болгож эхэлдэг гэсэн байна. Тиймээс манай орны хүйтэн, сэрүүн цаг уурын нөхцөлд нүдний харшил үүсэх өндөр магадлал бий болдог байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Нүдний харшлыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга бол харшил үүсгэгчээс сэргийлэх явдал юм. Хэрэв харшил үүсгэгчээс зайлсхийх боломжгүй бол нүдний дусаалга, амны хөндийн антигистамин, ариутгагч бодис зэрэг урьдчилан сэргийлэх аргуудын талаар эмчтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй.
Хэрэв та химийн бодисын эргэн тойронд ажилладаг бол хамгаалалтын нүдний шил зүү, контакт линз эсвэл линзний уусмалаас харшилтай бол асуудлын талаар нүдний эмчтэйгээ ярилцаарай.
- Тоос шороо, гэрийн тэжээвэр амьтдын ноосыг багасгахын тулд байнга тоосоо соруулах
- Гаднах харшил үүсгэгчдийг багасгахын тулд цонхоо хаалттай байлгах
- Гэрийн тэжээвэр амьтдыг унтлагын өрөө эсвэл их хугацаа өнгөрүүлдэг өрөөнөөс (том өрөө, г.м) хол байлгах
- Гэр доторх харшил үүсгэгчийг багасгахын тулд агааржуулагчаа ажиллуулаад агаар шүүгч, агаарын сувгаа цэвэр байлгаарай.
- Хувцсаа гадаа биш, хатаагчаар хатаана уу. Учир нь гадна орчны харшил үүсгэгч нь таны хувцасны даавуунд наалддаг.
- Хөдөө аяллаар явах, зуслангийнхаа зэрлэгийг зулгаах, ургац хураалтад явах бол өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Нүүрний маск, бээлий өмсөөрэй.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна, ямар бүтээгдэхүүн нь танд хамгийн сайн тохирч болох талаар нүдний эмчээс зөвлөгөө аваарай.
Яагаад хиймэл нулимс хэрэглэх нь зүйтэй вэ
Хиймэл нулимс нь эмгэг төрүүлэгч бодисыг гадагшлуулах замаар нүдний харшлаас сэргийлж байдаг.
Нүдний дусаалга нь нөөшлөгч бодис агуулаагүй, нэг удаагийн савлагаатай тул хэрэглэхэд хялбар нян үржих нөхцөл бага байдаг. Хиймэл нулимс нь уян хатан шинж чанартай буюу нүдийг бүрэлзүүлэхгүй, нүдний 3 бүрхүүл болох хамгийн дотор талын салст давхаргадаа илүү хүрч үйлчилдэг учраас удаан хугацаагаар салстыг хамгаалах, чийглэг байдлыг хангах өөртөө усыг татах, мөн антикоксидант чанартай, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх дусаалга гэдгээрээ давуу талтай.
Нүд аргах, улайх, торох, нулимс гоожих зэрэг нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хиймэл нулимс хэрэглээд ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байвал нүдний эмчид хандаж үзүүлэхийг зөвлөж байна.