Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх” журмыг баталжээ.
Үүнд хүүхдийн насны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээлийн нэр төрлийг олшруулж соёлын өв, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, сургалтын агуулга бүхий аппликейшн зэрэг цахим бүтээлүүд, өв соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, цуврал контент зэрэг нэвтрүүлгүүд болон хүүхдэд зориулсан уран бүтээлийг ашиглалтын зохицуулалт, бүтээлд тавигдах шаардлагуудыг тусгасан байна.
Мөн уран бүтээлийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сургалт, судалгаанд ашиглах заалтууд тусган, хүүхдэд зориулсан уран бүтээлийн тоог олшруулах, соёл, урлагаар дамжуулан хүүхэд, багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Соёлын тухай хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталсан байна.