Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан "М"-г албадан авчирлаа
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгуулжээ.
Бусад мэдээ

Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ
Мэдээ

Сүхбаатарын талбайд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид эргүүл хийж байна
Мэдээ

Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ
Мэдээ

Соёлын биет өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.