Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-04-24
Х.Нямбаатар: Нийслэлийн төвийн 6 дүүргийг 14 хот болгож, 42 хороонд хувааж эрх мэдлийг өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан Тэрбээр "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дуусаад Засгийн газрын хуралдаанд танилцуулаад дэмжигдээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Мөн "Хот тосгоны зохион байгуулалтаар Эрдэнэт, Дархан, Багануур, Багахангай дүүргийг улсын зэрэглэлтэй хот, цаашид 100 мянгаас дээш хүн амтай хотуудыг улсын зэрэглэлтэй хот, 30 мянгаас дээш хүнтэй хотуудыг орон нутгийн зэрэглэлтэй хот гэж үзнэ. Шинээр байгуулагдах "Хархорум" хотыг улсын зэрэглэлтэй хот гэж үзнэ. Гэхдээ хүн амын тоондоо хүрээгүй ч гэсэн төлөвлөлт нь улсын зэрэглэлтэй байхаар төлөвлөгдсөн хотуудыг энэ зэрэглэлд хамруулна. 30 мянгаас доош хүн амтай суурьшлийг тосгоны зохион байгуулалтаар хөгжүүлэхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр 14 орон нутгийн шинж чанартай хот байгуулна. 14 хот нь доошоо 42 хорооноос бүрдэнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ