Монгол Улсын цагдаагийн байгууллага G7 24/7 цахим гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын сүлжээнд нэгдэн орж, батламж гардах арга хэмжээ өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албаны байранд боллоо.
Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Сэргэлэнбаатар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Жоэл Ортез болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн Хууль Сахиулах болон Аюулгүй байдлын атташе Жоэл Ортез болон албаны хүмүүсийн хамтаар хүрэлцэн ирж Монгол Улсын цагдаагийн байгууллагад батламж гэрчилгээг гардуулан өглөө.
Цагдаагийн байгууллага энэхүү сүлжээнд нэгдэн орсноор 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.