Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 4 дүгээр сарын 3-7-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 109 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 67 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 369 дуудлага хүлээн авчээ.