Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 01-нээс 2024 оны тавдугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 03-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.