Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-04-30
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар Тайванийн цэргийн төв эмнэлэгт мэргэшинэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ сарын 26-ны өдөр Тайванийн цэргийн төв эмнэлгийн удирдлагын баг бүрэлдэхүүн, эмч нарын төлөөлөл ирж, хамтын ажиллагааны хүрээнд хийх үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилтуудын талаар төвийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа.

Тус эмнэлэгтэй 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасаг, Нурууны мэс заслын тасаг, Насанд хүрэгсдийн мэс заслын тасаг, салбар эмнэлгийн Түлэнхийн тасгийн эмч мэргэжилтэн зэрэг нийт таван хүнийг 2022 онд Тайваньд сургаж чадавхжуулсан юм.

Энэ удаагийн уулзалтаар Тайванийн цэргийн төв эмнэлгийн удирдлагын баг бүрэлдэхүүн ГССҮТ болон салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, өндөр даралтат хүчилтөрөгч эмчилгээний чиглэлээр түлэнхийн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, үзлэг оношилгоо болон мэс засал эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ