Цаг агаар
Валютын ханш
Хууль
2024-05-01
“Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөг болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгийг өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 1-нд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

Өдөрлөг 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. 

Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч байна. 

Иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй өдөрлөгт болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад /Мишээл, Драгон, Дүнжингарав, Баянгол, Баянхошуу, Сэлбэ/ хүрэлцэн ирж, мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ