Цаг агаар
Валютын ханш
УИХ
2024-05-02
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг УИХ-д өргөн барилаа

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан боловсруулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барилаа.

2025 онд “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх” гэсэн зорилгыг хангах “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл-20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 224 төсөл, арга хэмжээг тусган төлөвлөсөн байна.

Хөгжлийн жилийн төлөвлөгөө нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг бөгөөд тухайн жилийн төсвийн төлөвлөлтийн суурь болдог гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ