Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-05-06
Японы дуучин, жүжигчин Акира Кобаяашиг “Монгол Улсын аялал жуулчлалын элч”-ээр өргөмжлөв

Японы Нэрима дүүрэгт байрлах Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд “Go Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн сэтгэл хөдөлгөсөн тоглолт нь Японы нэрт дуучин Акира Кобаяашигийн үзүүлбэр байжээ.

Монгол, Японы уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "VIVANT" киноны Чингисийн дүрд тоглосон Б.Барслхагва “Go Mongolia” арга хэмжээний тусгай элчээр ажилласан байна. 

“Go Mongolia” арга хэмжээний үеэр нүүдлийн соёл иргэншлийг үзүүлэх “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр, "Түүхэн аялал ба ЧИНГИС ХААН", адал явдал сонирхогчдод зориулсан “Adventure travel”, “Говь ба Од”, “Өвлийн аялал ба Тайга” хөтөлбөрийг танилцуулсан байна. 

Энэ үеэр Японы дуучин, жүжигчин Акира Кобаяашиг “Монгол Улсын аялал жуулчлалын элч”-ээр өргөмжилсөн байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ