Жирэмсэн болонгуут эхний 3 сард жирэмсэн эхийн бие махбодод гарч байгаа дааврын өөрчлөлт, эргэлдэх цусны хэмжээ ихсэх, бие организмын дасан зохицлын процесс, мэдрэлийн системд гарч байгаа өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор толгой өвдөх нь элбэг байдаг.
Аль болох эм хэрэглэхгүйгээр дэглэм баримталж толгойн өвдөлтийг намдаах шаардлагатай.
-ажил амралтын дэглэм зохицуулах
-шингэн ууж хэрэглэх
-тайван байж бясалгал хийж, тархи мэдрэлээ амраах
-стресс болон мэдээлэлийн хэт ачаалалаас өөрийгөө холдуулах
-кафейны төрлийн хэрэглээг багасгах
-хэт их чихэрлэг хүнс шоколад амттан хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жирэмсэн үеийн толгой өвдөлт ихэвчлэн тенсион хэлбэрийн өвдөлт байдаг онцлогтой.
Шаардлагатай үед парацетамол ууж хэрэглэнэ. Өдөрт 2 удаа 500 мг-р.
Цаашид удаан үргэлжлэх өвдөлтийн хүч нэмэгдэх бол нарийн мэргэжлийн эмчид хандах нэмэлт шинжилгээнүүд хийлгэх шаардлагатай.
Мөн бусад шалтгаанаар
-нойр дутуу байх
-өлсөж, хоол холдох
-сэтгэл гутрал депресст орох
-цусны сахар багасах
-усгүйжих
-хэт ачаалалтай ажиллах зэрэгт толгой өвдөнө. Толгой өвдөлт намдаах эмийг аль болох урагт хоргүй эм сонгоно. Агаарт гарах, хүчилтөрөгчийн хангамж сайн, хээр хөдөө, ой модонд зугаалах, өвөл цагт эрүүл агаарт гарах нь нэн сайн.
Жирэмсний 5 сартайгаас хойш жирэмсний хожуу хордлогоос ялгана. Мөн мигрень өвчнөөс ялгана.
Мигрень үед:
-толгой таллаж өвдөнө.
-удаан хэдэн минутаас хэдэн цаг хүртэл өвдөнө.
-дуу чимээ, гэрэл, орчны нөлөөнд өвдөлт улам нэмэгдэнэ.
Мигрень үед мөн:
-сайн унтаж амарна.
-зөв эрүүл хооллоно.
-шингэн сайн ууна.
Парацетамол өдөрт 2 удаа 500 мг-р;
Метаклопрамид өдөрт 2 удаа;
Мигрениэс урьдчилан сэргийлж Пропранолол өдөрт 3 удаа 10-40 мг, Аминотриптилин хамгийн бага тунгаар унтахын өмнө 1 удаа 25-50 мг ууна. Заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна.