Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-05-10
Өнөөдөр Балжиннямтай өдөр

Аргын тооллын 2024 оны тавдугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн зуны тэргүүн шарагчин могой сарын 2. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх нохой өдөр.

Өдрийн наран 5 цаг 20 минутад мандаж, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ. Балжиннямтай өдөр.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ