Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд аймгийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэдний мэдлэг хандлагыг үнэлэх сорил, гэмтэгсдэд үзүүлэх тусламж, хүүхдийн тусламж, лавшруулсан тусламж үйлчилгээ үзүүлэх тохиолдол дээр суурилсан асуулт хариулт болон орчин үеийн сургалтын цахим техник технологийн дэвшлийг ашиглах даалгавар түлхүү өгсөн нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.
Уралдааныг энэ оноос эхлэн Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит болгон хоёр жил тутамд зохион байгуулахаар болов.
Мөн "Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдааны ивээн тэтгэгчээр ажилласан “Ашид буян” ХХК эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, танилцуулсан юм.