Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-04-14
"Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт уулзалт болж байна

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан билээ. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлигын эсрэг, хүнд суртлыг арилгах “Шил ажиллагаа"-ны хүрээнд ЦХХХЯ, НЗДТГ хамтран "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт цуврал уулзалтыг Баянзүрх дүүрэгт зохион байгуулж байна.

Өнөөдрийн уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албан тушаалтнууд оролцож, төрийн албан хаагчдад мэдээлэл өгч байна.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах талаар ЗГ, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дүүргийн холбогдох төрийн албан хаагчид, хороодын хэсгийн ахлагч нартай санал солилцох зорилготой уулзалт юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ