Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-05-14
Артерийн даралт хэмжихийн өмнө хамгийн багадаа 5 минут тайван суух хэрэгтэй

Артерийн даралтыг эмнэлэгт хэмжихээс гадна, ажлын байранд, гэртээ тогтмол хэмжиж сурах, хянах нь маш чухал.

Артерийн даралтыг хэмжихдээ дараах зөвлөмжийг дагаарай.

-Артерийн даралт хэмжихийн өмнө хамгийн багадаа 3-5 минут тайван суух

-Даралт хэмжиж байх үед ярихгүй байх

-Давсаг дүүрэн шээстэй үед даралт хэмжихгүй байх

-Хөлөө ачиж суухгүй, хөлийн улыг газар бүтэн тавих

-Даралт хэмжихээс 15 минутын өмнө хоол болон их хэмжээтэй шингэн уугаагүй, дасгал хийгээгүй, стресс бухимдалгүй, кофе уугаагүй, тамхи татаагүй байх. Хэрэв дээрх зүйлсийг хийсэн бол АД хэмжихийг 15 минут хүлээх

-Сандлын түшлэгийг бүрэн налж суух

-Артерийн даралт хэмжихдээ бугалга хэсгийн хувцсыг тайлах, бугалгыг чөлөөтэй байлгах. Хувцасны гадна талаас болон бугалга хэсгээс өөр хэсэгт АД хэмжихийг зөвлөхгүй.

-Гараа тохойн үеэр нугалж зүрхний түвшинд байрлуулна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ