Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-05-14
Эверестэд авиралтаа эхлүүлсэн Монголын 2 уулчин сураггүй болжээ

Эверестэд авиралт хийхээр Монголын 3 уулчин явжээ. 

Авиралтаа эхлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр нэн яаралтай эхлүүлэхээр болжээ. 

Тэдэнтэй хамт явсан нэг уулчин бие нь муудан бууж иржээ. 

Уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар дэлхийн дээвэр Эверест ууланд (д.т.д 8848 м) нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпа буюу туслахгүйгээр гарах оролдлого хийж байсан юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ