Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-05-15
Булган, Үенч, Сэлбэ гол үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна

Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Бодонч, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.

Булган, Үенч, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ