Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-05-20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ

Аргын тооллын 2024 оны тавдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн зуны тэргүүн шарагчин могой сарын 12. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр. 

Өдрийн наран 5 цаг 07 минутад мандаж, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өчүүхэн дүүрэн болох улирал (21ц 19м) эхэлнэ хэмээжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ