Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-04-14
Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийн эхнийг 50-ийг хүлээлгэн өглөө

Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн нийтлүүлэх төслийн 50 боть бүтээлийг эмхэтгэн нэгтгэж хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.



Монголчуудын өвөг дээдсийн олон зуун жилийн туршид бүтээсэн түүх, өв соёлын үнэт зүйлсийн дотор хүний өвчин зовлонг анагаан эдгээдэг, эрүүл амьдрах ухаан, зан үйл, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг монгол, төвөд, манж гээд олон янзын бичиг үсгээр тэмдэглэж үлдээсэн судар номууд үнэ цэнэтэй, хүндтэй байрыг эзэлдэг билээ.   
Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын оршин тогтнохуйн эх үндэс, өвчингүй эрүүл амьдрах хэв маягаас үүдэж хөгжсөн хосгүй үнэт шинжлэх ухаан төдийгүй, улс үндэстний тусгаар тогтнол удам судрын хэлхээг дархлаажуулан баталгаажуулдаг нандин өв юм.

Тиймээс ч Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгохоор тусгайлан тусгасан.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн нийтлүүлэх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай  санхүүжилтийн эхний хэсгийг шийдвэрлэн монгол маарамба, эмч судлаачдын гурван цагийн хэлхээсэнд бүтээн туурвисан оюуны бүтээлийг шинжлэх ухааны эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн билээ.



Энэхүү төслийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг түшиглэн хэрэгжүүлсэн бөгөөд Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачид, монгол түмний оюуны шавхагдашгүй ундаргыг хойч үедээ өвлүүлэх ажлыг гардан зохион байгуулж 50 бүтээлийг эмхэтгэн нэгтгэж хэвлүүлэн хүлээлгэн өглөө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ