Голууд үертэй байна
Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хангай нуруунаас эхтэй Орхон, Чулуут, Онги, Хойдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Хөгшин-Орхон, Идэр, Сэлбэ, Ховд, Буянт, Хариг, Үенч зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Булган гол Байтаг сум орчмоор үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.