2024 оны тавдугаар сарын 20-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 20, 21-нд ихэнх нутгаар халах боловч хугацааны дунд үеэс нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
Хур тунадас: 20-нд Хэнтийн уулархаг нутаг, Улз голын хөндийгөөр, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22, 24-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: 21-нд нутгийн зарим газраар, 22, 24-нд говь, талын нутгаар, 26-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 27-ноос ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд бага зэргийн бороо, 24, 27-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 20, 21, 26-нд халж шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.