Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-05-21
Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Тавдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хангай нуруунаас эхтэй Онги, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.

Хөгшин-Орхон, Сэлбэ, Ховд, Хариг, Үенч зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Булган гол Байтаг сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ