Том оврын автомашин ачааны галт тэрэгтэй мөргөлджээ
Өнөөдөр 06:27 цагийн орчим төмөр замын Ерөө-Орхон өртөөний хаалттай гарам дээр шороо ачсан хүнд даацын "Хово" маркийн автомашин ачааны галт тэрэгтэй мөргөлджээ.
Үүний улмаас 6 галт тэрэг замаас гарч онхолдсон, төмөр зам эвдэрсэн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас Сүхбаатар өртөөнөөс ирж, очих галт тэрэгний хөдөлгөөн хаагдсан, зорчигчдын тасалбарыг буцаах зэрэг зохицуулалтыг хийж байна.
Мөн УБТЗ-ын Удирдах газраас сэргээн босгох яаралтай баг илгээжээ.
Хохирлыг богино хугацаанд арилгаж, хөдөлгөөнийг шуурхай нээхээр ажиллаж байна.
2024 он гарсаар галт тэрэг автомашинтай мөргөлдсөн 7 осол бүртгэгджээ.
Бусад мэдээ
Цогт-Овоо сумын “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэж сурагчдын дунд арга хэмжээ зохион байгуулав
Мэдээ

"Өлгий бороо" экпедицийн 2025 оны анхны үйл ажиллагаа амжилттай болов
Мэдээ

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
Мэдээ

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.