Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-05-22
Монгол Улс АНУ-тай соёлын өмчийг хамгаалахаар хамтран ажиллахаар тохиров

Соёлын сайд Ч.Номин АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Төрийн нарийн бичгийн даргын Бодлого хариуцсан орлогч Рафик Мансур тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин 2023 онд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажлыг амжилттай хамтран зохион байгуулсанд АНУ-ын талд талархал илэрхийлж, соёлын салбарт цаашид олон чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Улмаар талууд хууль бусаар Монгол Улсаас хил давсан байж болзошгүй археологийн болон угсаатны зүйн соёлын үнэт зүйлсийг илрүүлэн тогтоох, буцаан авах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Соёлын өмчийг хамгаалах талаар холбогдох баримт бичгийг байгуулахын чухлыг онцлов.

Америкийн Нэгдсэн Улс өнөөдрийн байдлаар соёлын өмчийг хамгаалах тухай хэлэлцээрийг 34 улстай байгуулжээ.

Ази-Номхон далайн бүсээс БНХАУ, Камбож зэрэг улсууд энэ хэлэлцээрт оролцдог байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ