Цаг агаар
Валютын ханш
УИХ
2024-05-24
Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэн баталлаа

УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар баталлаа. 

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай хуульд:

-эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах; 

-ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; 

-ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах;

-ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох; 

-ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх;

-ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа сувиллын газруудын тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэх;

-ахмад настанд протез, ортопед хийлгэх давтамжийг 5 жил байгааг 3 жил болгох;

-аж ахуйн нэгж байгууллага ахмадын сан ажиллуулахыг дэмжих, сангийн төсөв, санхүүжилтийг тодорхой болгох зохицуулалт тусгагдсан болно.

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан холбогдох 10 орчим хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар тус тус батлуулсан.

Хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ