Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-05-27
Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын штаб ажиллаж эхэллээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Цаг уурын байгууллагын өгч буй мэдээллээр ирэх 6 дугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

2024 оны 7 дугаар сард Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар хур тунадас олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Иймд амралт, зугаалгын улирал эхэлж байгаа тул иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байхын нийт иргэдэд анхаарууллаа.

Харин аймаг орон нутгийн удирдлагуудад гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх, амрагчдын аюулгүй байдлыг хангаж байгаа байдалд хяналт шалгалтын ажил зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, үерт өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэхийг даалгалаа. Түүнчлэн орон нутгийн Онцгой комисс, шуурхай штаб, мэргэжлийн анги, Онцгой байдлын албанд дутагдалтай байгаа техник, багаж, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авахыг даалгалаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ